Японы Ерөнхий сайд С.Ёшихидэ Осака мужаар өнгөрөх Олимпын бамбарын буухиаг цуцалжээ

Японы Ерөнхий сайд С.Ёшихидэ Осака мужаар өнгөрөх Олимпын бамбарын буухиаг цуцалжээ

Өчигдөр Японы Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми тус мужид Олимпын бамбарын буухиаг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус улсын  Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэдний хүсэлтийг хүлээн тус мужаар өнгөрөх Олимпын бамбарын буухиаг цуцалснаа зарласан байна.

Токиогийн Олимпын бамбарын буухиа Японы зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийт 121 хоног үргэлжилнэ.

Энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцож долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.

эх сурвалж: japantimes.co.jp


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.