Л.Оюун-Эрдэнэ: Төрийн алба хаагчид машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн алба хаагчид машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Мөн автобусуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй. Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе. Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм.Түүнчлэн автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээл үүсэх боломжтой” гэлээ.

Тиймээс Ерөнхий сайд өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өглөө.

Мөн иргэд машины хэрэглээ багасгаж, улмаар нийтийн тээврээр зорчих итгэлийг нь нэмэшдүүлэх ёстой гэв. Ингэхдээ төрийн байгуулаллагын ажилчдыг нийтийн тээврээр зорчуулдаг болох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байгаагаа хэллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг. Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь хөөрхий гэр хороололд байгаа. Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна. Бүх машины бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй хэдэн машин байна, хэдэн Приус байна гэхчлэн тодорхой болгох шаардлагатай” гэв. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.