Л.Энх-Амгалан: Төлбөртэй ЕБС-иудтай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн

Л.Энх-Амгалан: Төлбөртэй ЕБС-иудтай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Их, дээд сургуулийн төлбөрийн уян хатан нөхцөлийг хангуулахаар болсон. Хичээл сонголт хийхэд урьдчилан төлбөр авахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцаан олгох, дараагийн төлбөрт нь шилжүүлэх чиглэлийг өгсөн. 

Ерөнхий боловсролын хувийн сургуулийн хувьсах зардлыг олгохдоо гурван нөхцлийг тохирсон. Үүнд:

  1. Цахим хичээлийн гүйцэтгэлийг хянана
  2. Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан авна.
  3. Сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.

Ерөнхий боловсролын сургуулиудтай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. Мөн танхимаар хичээл эхэлсэн тохиолдолд хичээлийн сонголт барьцаалж төлбөрөө бүтнээр нь авахгүй байхаар тохирсон.

Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй сургуулиудын зардлыг өгөхгүй. Улсын хэмжээнд 177 хувийн сургуульд 48 мянган хүүхэд сурч байна. Нийт суралцагчдын 80 орчим хувьд нь сургалтын хөнгөлөлт хүрдэг. Төлбөртэй нь харьцуулж харвал нийт сургуулийн 41 хувь нь 1-5 нь хөнгөлөлт авсан.

147 мянган оюутны жилийн сургалтын төлбөр 3 сая төгрөг гэж бодоход жилд 440 тэрбум төгрөгийн зээлийг ар гэр нь авч байна. Давхацсан олон төрлийн хөтөлбөр байна. Өнөөдөр 88 их сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна.

Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалтгалт өгөх нөхцлийг бүрдүүлнэ” гэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.