Мбаппе: Би энэ их шүүмжлэлээс залхаж, ядарч байна

Мбаппе: Би энэ их шүүмжлэлээс залхаж, ядарч байна

Франц-Боснийн шигшээ багийн 1:0-ээр өндөрлөсөн тоглолтын дараагаар Килиан Мбаппе хэвлэлийнхэнд бичил ярилцлага өгөхдөө хэт ит шүүмжлэлээс залхаж буйгаа ний нуугүй хэлжээ.

“Энэ их шүүмжлэлээс залхаж, ядарч байна. Шигшээ багийнхаа төлөө бүх хүчээ шавхан зүтгэж, эх орныхоо багт тоглож байхад л шүүмжлээд л байна. Гэтэл гадаадын клубт тоглодог хөлбөмбөгчид зөвхөн шигшээдээ тоглох гэж л энд ирдэг. Харин би дандаа энд байдаг болохоор үргэлж миний тухай ярьж бичнэ. Гэхдээ “ПСЖ”-тэй гэрээ байгуулахдаа би юу хийж байгаагаа ухаарч байсан.

Энэ их шүүмжлэл миний ирээдүйд, “ПСЖ”-д байх эсэхэд маань ч нөлөөлж магадгүй. Би аль болох амгалан тайван газар л байхыг хүснэ шүү дээ. Тэгж байж л өдөр бүр амьдрал, тоглолтоосоо таашаал авах боломжтой. Одоогоор ПСЖ-тэй гэрээ сунгах эсэх талаар надад хэлэх үг алга. Шийдвэрээ гаргасан цагтаа та бүхэнд дуулгана” хэмээн Мбаппе өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.