Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн бэртэж, нэг хүн нас баржээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн бэртэж, нэг хүн нас баржээ

2021.03.29-04.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

–  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3 бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2021.03.30-ны өдрийн 01:00 цагийн орчимд Дорноговь аймаг Айраг сум  1-р баг “Хавцлын худаг” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 202 зөрчил илрүүлсний 152 нийслэлд, 50 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.