Роналдогийн хаясан ахлагчийн туузыг зарж, хүүхдийн эмчилгээнд зарцуулжээ

Роналдогийн хаясан ахлагчийн туузыг зарж, хүүхдийн эмчилгээнд зарцуулжээ

2022 оны ДАШТ-ий Европын бүсийн урьдчилсан хэсгийн Серб-Португалын 2:2-оор өндөрлөсөн тоглолтын төгсгөлд Криштиано Роналдо гоол оруулсан ч шүүгч алдаа гаргаж, тооцоогүй явдал болсон.

Үүнд эгдүүцсэн хөлбөмбөгч хажуугийн шүүгчтэй маргасны зэрэгцээ талбайгаас гарахдаа ахлагчийн туузаа тайлж шидсэн юм. Тэгвэл тэрхүү туузыг стадионы нэгэн ажилтан авч, улмаар сайн үйлсийн санд бэлэглэжээ. Тус сангийнхан туузыг дуудлага худалдаагаар зарахад 7.5 сая серб динар буюу ойролцоогоор 64 мянган еврогийн үнэ хүрсэн байна.

Энэхүү мөнгийг Сербийн хүнд өвчтэй зургаан настай хүүгийн хагалгаа, эмчилгээнд  зориулахаар болсон байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.