Золбин нохой дэлгүүрээс нэг тоглоомыг таван удаа хулгайлжээ

Золбин нохой дэлгүүрээс нэг тоглоомыг таван удаа хулгайлжээ

АНУ-ын Умард Каролина мужийн Кенансвилл хотын дэлгүүрт олны анхаарлыг гойд татахуйц нэгэн явдал болжээ. Эзэнгүй нэгэн золбин нохой тус дэлгүүрээс ганц эвэртэй чихмэл тоглоомыг тав дараалан хулгайлж, зугтсан явдал гарсан байна.

Нохойг барьж, чихмэл тоглоомоо буцаан авсны дараагаар дэлгүүрийнхэн алга болсон амьтдыг эрж хайх байгууллагад ханджээ. Харин тэр газар өнөөх нохойг тэжээхээр авсан байна. Ийнхүү хүмүүсийн халамжинд орсон нохойд дэлгүүрийн эзэн өнөөх дуртай ганц эвэрт чихмэлийг нь бэлэглэжээ.

“Амьдралдаа харсан хамгийн содон тохиолдлын нэг энэ байлаа. Миний бодож буйгаар бол энэ нохой амьдарч байсан айлд ийм тоглоом байсан байж мэдэх юм” хэмээн дэлгүүрийн нэгэн ажилтан өгүүлжээ.

Нохойн тухай мэдээ сошиал ертөнцөөр эрчтэй тарж, хүмүүс ч сэтгэгдлээ бичсээр байна. “Энэ түүхийг уншаад нулимс гарлаа. Амьтдын асрамжийн газраас тэр нохойг ганц эвэртийнх нь хамт үрчлэн авсан хүнд баярлалаа” гэж нэг хүн бичсэн бол “Хүүхдийн номд бичиж оруулж болохоор сайхан түүх юм” хэмээн нэгэн хэрэглэгч өгүүлжээ.

Та бүхэн ойлгосон байх, нохойн түүхийг сонссон нэгэн хүн удалгүй түүнийг үрчлэн авч, ганц эвэрттэй нь цуг гэр рүүгээ авч одсон байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.