АНУ-д халдварын дөрөв дэх давлагаа дэгдэж байна

АНУ-д халдварын дөрөв дэх давлагаа дэгдэж байна

Коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас АНУ-д халдварын дөрөв дэх давлагаа дэгдэж байна гэж АНУ-ын тархвар судлаач Майкл Остерхолм мэдэгджээ.

Тэрээр “Бид нэг ёсондоо шинэ цар тахлын дунд байна. Сайн мэдээ гэвэл вакцинууд Их Британийн хувилбарын эсрэг үр дүнгээ үзүүлж байна. Гэсэн ч Их Британийн хувилбараар ихэвчлэн хүүхдүүд халдварлаж, насанд хүрсэн хүмүүстэй ижил түвшинд халдвар тарааж байна. Ийм нөхцөлд эрх баригчид дунд сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдварын 31.4 сая тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 568 мянга гаруй хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагсаж байгаа юм. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.