Бөхчүүдийг алган дээрээ бөмбөрүүлдэг ч ТЭД ааг омогтой, айлган сүрдүүлэгч хэвээрээ л байна

Бөхчүүдийг алган дээрээ бөмбөрүүлдэг ч ТЭД ааг омогтой, айлган сүрдүүлэгч хэвээрээ л байна

Н.Түвшинбаяр аварга нэгэн бөхөө хэвтэрт ортол зодсон уг явдал олны анхаарлын төвд байна. Бөхдөө хайртай монгол түмний хувьд эл үйл явдал нь талцал үүсгээд байгаа бөгөөд зарим нэг нь Н.Түвшинбаяр аваргыг өмөөрөх бол нөгөө хэсэг нь буруу шааж байх.

3oдоон юунaac үүсэв: “Э.Энхбат нь co.гтyypyyлax ундaa хэрэглэсэн үедээ удаа дapaa утсаар дуудсаар байсан. Tyxaйн үед Н.Түвшинбаяр аваргыг очиход үг сөрж, маргаант яриа өрнөсөн бөгөөд Э.Энхбат нь ширээн дээр байсан арxины шилээр толгойн тус газарт нь эхэлж цохисон байна. Улмаар зодоон эхэлжээ. Энэ үед  өрөөнд хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдээлэл байна.

Хамгийн сонин нь сошиалд Н.Түвшинбаяр аваргад бурууг тохохгүй байгаа нь хачирхалтай.  “Эр улс аль муудалцахыг тэр гэхэв”, “Ах нь дүүдээ сургах нь зөв” гэх мэтээр мянга буруутай байсан ч хамаагүй бөхчүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг нь даанч шударга бус. Бөх хүн бол танхайрч, согтуурч, хууль зөрчиж болдог.  Тэр бүү хэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүд, экс сумочид нэгнээ элдвээр доромжилж, гүтгэж, дайрч давшилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнийхээ эсрэг төлбөрт материал нийтлүүлж, тэр бүхэндээ Монголын төр, Төрийн Тэргүүний нэрийг хутгалдуулаад явж байсан ч хариуцлага хүлээхгүй.

Ер нь сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой, бөхчүүд нэр холбогдсон элдэв асуудлууд хэрээс хэтэрлээ. Бөхчүүд хүн амины хэрэг, хар тамхи зөөвөрлөсөн хэрэг, танхайн хэрэг, хүчингийн хэрэгт холбогдох нь хэвийн үзэгдэл болтлоо нийгэм дасаж, дөжирч байна. Допингийн асуудал, цолны найраа энэ бүхний хажууд жижигхэн сэдэв. Бараг байж болох хэвийн үзэгдэл болчихож.

Үнэндээ Монгол эр хүний “Босоо цагаан хийморь”-ийг тээгч хүчит бөхчүүдийн үүрэг бол ердөө л “АРД ТҮМНИЙГ ЦЭНГҮҮЛЭХ”. Ард түмнээ баясгах үндсэн ажлаа умартаж бөхийн дэвжээнээ гарч зодоглохгүй. Жилдээ улсын наадам, цагаан сарын барилдаан хоёрт л зодоглодог. Бусад үед байдаг эсэх нь ч мартагдсан хүчтэнүүд олон.  Аль байгаа өнгөтэй, өөдтэйгөө бөхчүүддээ барьж, хоймортоо залан суулгаж хүндлэн дээдэлдэг монгол түмний хайр багадаагүй.

Улсын цолыг нь худалдан авч өгөөд зогсохгүй цол нэмсэнийх нь дараа данагар том жийп, тохилог байр орон сууцаар шагнадаг.

Ёстой л алган дээрээ бөмбөрүүлэхийн үлгэрийг бөхчүүдэд утгаар нь үзүүлдэг. Харин  бөхчүүд маань ард түмнийхээ тэр их хайр хишгийг дааж чаддаг бил үү. Биеэ авч яваа байдал нь “БУРУУ ЭРХЭЛСЭН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ” хэмээх зүйр үгийг эрхгүй санагдуулна.Тэднийг шүүмжилж болохгүй, хатуухан үг чулуудаж болохгүй. Тэглээ гэхэд өмөөрөх хүн олон. Хошуу цорвойлгон эвийлж, толгойг нь илнэ.  Өнөөх л ааг омогтой, айлган сүрдүүлэгч хэвээрээ л байгаа.

М.Эрмүүн


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.