ОХУ-д нэг өдөрт коронавирусний 8646 тохиолдол бүртгэгджээ

ОХУ-д нэг өдөрт коронавирусний 8646 тохиолдол бүртгэгджээ

ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас тус улсад өнөөдөр 8 646 тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлжээ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо нийт 4 589 540-т хүрч байгаа юм.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 707 нь Санкт-Петербургт, 593 нь Москва мужид, 250 нь Самар мужид, 240 нь Ростов мужид, 234 нь Доод Новгород мужид, 199 Самар мужид бүртгэгдсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна. 

Одоогийн байдлаар ОХУ-д коронавирусний халдвараар нийт 4,53 сая (+8697) хүн халдварласан бол 98713 (+350) хүн халдварын улмаас нас барсан байна. Харин халдварын улмаас 277 690 хүн эмчлүүлж байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ. 

эх сурвалж: reuters.com

tass.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.