Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 831 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 831 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хүргэлээ.

Тэрээр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодоод бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоодыгн халдварын нийт 11,651 боллоо. Бүртгэгдсэн халдварыг задалбал, 731 нь Улаанбаатар хотод, 99 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 1 халдвар бүртгэгдсэн байна. 

МӨн сүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас  2,480 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн биеийн байдлыгн үнэлбэл, хөнгөн 2,130 хүн, хүндэвтэр 279 хүн, хүнд 60 хүн байгаа бол биеийн байдал маш хүнд 11 хүн байна.

Түүнчлэн өчигдөр нэг хүн коронавирусний халдварын улмаас нас барлаа” гэсэн юм. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.