Хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдэд Фэйсбүүкийн зүгээс хийж чадах зүйл байхгүй

Хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдэд Фэйсбүүкийн зүгээс хийж чадах зүйл байхгүй

Хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн алдартай интернэт платформ болох “Фэйсбүүк” компани 533 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан талаар мэдээлэл цацагдлаа.

Алдагдсан мэдээлэлд 106 орны 533 сая гаруй хэрэглэгчийн утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, намтар, хаяг, байршил, харилцааны байдал зэрэг мэдээлэл байгаа юм.  Үүнээс 32 сая нь АНУ, 11 сая нь Их Британи, зургаан сая нь Энэтхэгийн хэрэглэгчид байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжид хакерууд фэйсбүүк сүлжээнд халдмагцаа хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж, дараа нь  кибер гэмт хэргийн анхан шатны суралцагчдад зориулж үнэ төлбөргүйгээр цахим сүлжээгээр тараадаг гэнэ.

Одоо ч хувь хүмүүсийн бүхэл бүтэн хувийн мэдээллийн бааз тэрхүү форум дээр үнэгүй постлогдсон, дата ур чадвартай хэн бүхэнд нээлттэй байгаа талаар эх сурвалжид дурдсан байна. Одоогоор нээлттэй болсон хэрэглэгчдийн мэдээлэлд Фэйсбүүкийн зүгээс хийж чадах зүйл байхгүй ч тухайн хүмүүст ядаж сонор сэрэмжтэй байх тал дээр сануулжээ. 

“Facebook” компаниас энэ нь 2019 онд гарсан кодны цоорхойгоос үүдэлтэй алдаа гэж мэдэгсэн байна. Хэрэв тийм бол энэ мэдээллүүд өнгөрсөн хоёр жилийн турш кибер гэмт хэрэгтнүүдийн нүдэн дээр ил байсан байж магадгүй байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.