Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Улмаар Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.