Нүцгэн зураг авхуулсан бүсгүйчүүдийг АНЭУ-аас албадан гаргахаар болжээ

Нүцгэн зураг авхуулсан бүсгүйчүүдийг АНЭУ-аас албадан гаргахаар болжээ

Өнгөрөгч ням гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр олон бүсгүйчүүдийн нүцгэн зургийг авч байсныг тус улсын цагдаагийн байгууллага таслан зогсоосон талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн.

Хэдийгээр энэ тэдний ажил боловч исламын шашинтай улсын хувьд энэ нь том гэмт хэрэг учраас дээрх бүсгүйчүүд болон зураг авалтын байгийнхныг Эмират улсад садар самууныг сурталчилсан хэргээр ял оноох магадлал өндөр байсан юм. Тодруулбал Исламын шашны шариатын хуулиар тэднийг зургаан сарын хугацаанд шоронд хорих, эсвэл 1,300 доллар орчимтой тэнцэх мөнгөн торгууль хүлээлгэх байсан.

Гэвч Дубай хотын захиргааны хэвлэлийн албанаас тэднийг шийтгэлгүй, хилээр албадан гаргахаар болсон хэмээн өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тус жиргээнд “Холбогдсон хүмүүсийг Арабын Нэгдсэн Эмират Улсаас албадан гаргахаар боллоо. Энэ асуудлаар цаашид дахин мэдээлэл өгөхгүй” гэжээ.

Эх сурвалж: Russia Today


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.