УИХ-ын гишүүдийн туслахаас Covid-19 халдвар илэрчээ

УИХ-ын гишүүдийн туслахаас Covid-19 халдвар илэрчээ

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахуудаас илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд  хамруулсан бөгөөд дээрх хоёр тохиолдол өчигдөр буюу 2021.04.06-ны өдөр батлагдсан байна.

УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа бөгөөд Тамгын газраас ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил гэсэн чиглэлийг өгчээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.