Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ

Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр /2021.04.06/ 409 дүгээр хаалттай хорих ангид явагдаж буй  дархлаажуулалтын ажилтай танилцлаа.

Мөн тэрээр 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханд цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөн ажиллах үүрэг чиглэлийг өглөө.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.