Жүжигчин Рассел Кроу Марвелын “Thor: Love and Thunder” кинонд тоглоно

Жүжигчин Рассел Кроу Марвелын “Thor: Love and Thunder” кинонд тоглоно

2021 оны 3-р сарын 29-нд Америкийн “Deadline” сайтад мэдээлснээр Рассел Кроу “Thor: Love and Thunder”-д хамтрахаар болсон байна.

Тэрээр Крис Хемсворт, Натали Портман, Кристиан Бэйл нартай хамт тоглох ажээ.

Рассел Кроу ямар дүр бүтээх нь нууц байгаа бөгөөд киноны нээлт хүртэл түүнийг тус кинонд ямар дүр бүтээж буйг нь нуух төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ямартай ч “Thor: Love and Thunder” киноны зураг авалт Австралид үргэлжилж байгаа бол Рассел Кроун жүжигчидтэй хамт байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.     

“Thor: Love and Thunder” кино 2022 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.