Гадаадад байгаа иргэдэд 300,000 төгрөгөө авах зөвлөгөө

Гадаадад байгаа иргэдэд 300,000 төгрөгөө авах зөвлөгөө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300,000 төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд гадаад ажиллаж, амьдарч байгаа  Монгол Улсын иргэдэд дээрх мөнгө хэрхэн очих талаарх заавар мэдээллийг хүргэж байна.

  1. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ЕВarimt-д бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  2. Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ. 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.