Ханхүү Харри болон Меган Маркл нар 9 сард 9 удаа цагдаа дууджээ

Ханхүү Харри болон Меган Маркл нар 9 сард 9 удаа цагдаа дууджээ

Их Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүн байхаас татгалзаж, АНУ руу гарч, жирийн иргэдийн адил амьдрахаар шийдсэн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Калифорни мужийн Монтесито хотод суурьшиж амьдраад есөн сар өнгөрч байна. Энэ есөн сарын хугацаанд тэд есөн удаа цагдаа дууджээ.

Энэ есөн удаагийн гуравт нь гэрийн дохиолол дуугарсан тул цагдаа очсон байна. Мөн нэгд согтуу хүн хаалгыг нь оролдсон тул дууджээ. Харин бусад тохиолдолд юуны учраас цагдаа дуудсан нь тодорхой байгаа гэнэ.

Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Марклын амьдарч буй харш нь есөн унтлагын өрөө, 16 ваннын өрөө, тоглоомын талбай, теннисний талбай, гэрийн кинотеатр болон гаднаа усан бассейн болон таван автомашины гарааштай бөгөөд 11 сая паундын үнэтэй гэнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.