Шүүгч Мансано: Месси, чи хөлбөмбөгийн дүрэм мэддэг юм уу?

Шүүгч Мансано: Месси, чи хөлбөмбөгийн дүрэм мэддэг юм уу?

Энэ удаагийн Эль-Класикод “Реал Мадрид” талбайдаа 2:1-ээр хожил авсан. Гэвч тоглолтын төгсгөлд Мартин Брэйтуэйтийг франц хамгаалагч Ферлан Мендиг гарын үзүүрээс чангаасан нь пенальти мөн эсэх талаар маргаан гаргахад хүргэсэн.

Тэгвэл тоглолтын төгсгөлд шүүгч Хиль Мансано болон “Барселона”-гийн ахлагч Лионель Месси хоёр энэ явдлаас болж маргаад авчээ. Хоёулаа өндөр дуутай ярилцах үеэр Месси “Шүүгч гуай, бусдыг хүндэлж эвтэйхэн ярина шүү” гэхэд Мансано “Чи хөлбөмбөгийн дүрэм мэддэг юм уу? Мэддэггүй юм бол дараа чамд тайлбарлаад өгье” гэж хариулсан байна.

Лионель Месси “Барселона”-д тоглохдоо ердөө ганцхан улаан хуудас авсныг Хил Мансано өгч байжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.