Карантины үеэр гэрээсээ гаралгүй амжуулж болох 6 чухал “ажил”

Карантины үеэр гэрээсээ гаралгүй амжуулж болох 6 чухал “ажил”


Бүх номоо уншчихсан, гэртээ их цэвэрлэгээ хийчихсэн, 50 суниах чалленжид ч орчихсон, одоо өөр “ажил” хүсэж байгаа хүмүүст зориуллаа.

Хариуцлагатай эмч, албан хаагчдынхаа ачаар бид дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн тайван, эрх чөлөөтэйгөөр “карантилагдаж” байна. Улс орон маань ингэж их хичээж байгаа учраас иргэд бид ч бас заавал гадагш гарахгүй, гэрээсээ амжуулж болох зүйлсийг гэрээсээ амжуулахаар хичээцгээж байна.

Хүн л болсон хойно амрахаас уйддаг, ямар нэг “прожект” хүсдэг жамтай. Ном унших, гэртээ их цэвэрлэгээ хийх зэрэг завтай үедээ хийхээр төлөвлөсөн наад захын ажлуудаа дуусчихсан бол дараах зөвлөгөөнөөс санаа авч, өөртөө шинэ “ажил” бий болгоорой. Эдгээр чухал ажлуудаас аль нэгийг нь л сонгож хийсэн байхад энх цаг ирэх үед танд “хүн өмнөөс чинь хийгээд өгчихсөн юм шиг” сайхан санагдах болно.

  • Гэрээ гүйцээж тохижуулах

Ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэхээр амьдарч буй орчноо улам гоё болгомоор санагдаад байгаа биз? Манайх гэхэд л анх шинэ байрандаа нүүж орохдоо гэрээ цогцоор нь тохижуулах төлөвлөгөө гаргаж, нүдэндээ төсөөлсөн байсан мөртлөө ажил ихтэйгээсээ болоод анхан шатны тавилга, цахилгаан хэрэгслүүдээ л аваад санасандаа хүртэл тохижуулж амжилгүй өдийг хүрчээ.
Ялангуяа Фэйсбүүкийн Simple_Stressrelief группт орсноос хойш гэрээ гангалах хүсэл улам их төрж байна. Та ч бас тэгж байна уу? Тэгвэл гэрээ гоё болгоход дутаад байгаа цэцгийн ваар, хивс хивсэнцэр, хөшиг, ханын зураг, гэрлийн чийдэн зэргээ одоо л авч, орчноо бүрэн тохижуулдаг цаг.

  • Зуны хувцаснуудаа авч, шүүгээгээ шинэчлэх

Урин дулаан цаг айлчлан ирж, өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзүүлээд, дэлгүүр хэсч өөртөө болон гэр бүлийнхэндээ нимгэн, ганган хувцас авмаар санагдаж байна. Гэтэл масктай дэлгүүр хэсэх нь тухгүй, дээрээс нь олон хүнтэй учраас эрсдэл өндөртэй. Тиймээс ганц, хоёрхон дэлгүүр ороод л шантарч байна лээ. Харин түүний оронд хятадын чанартай брэнд бараануудыг сайтаас нь захиалчихвал хамаагүй хямд, бас загварлаг, сонголт сайтай. Хайлтын систем нь монгол хэл дээр учраас хүссэнээ олоход хялбархан, бүр болохгүй бол “Зургаар хайлт хийх” системийг нь ашиглаж болно.

  • Хоббитой болох

Та тогтсон хоббитой юу? Зав гарвал сошиал медиа ухах, зурагт үзэхээс нэг их хэтрэхгүй байгаа бол цагийг ашиглаад өөртөө аз жаргал бэлэглэх шинэ хобби бий болгоорой.Та багадаа юу хийх дуртай байсан бэ? Зураг зурах, гар урлал хийх, эвлүүлдэг тоглоом тоглох, хөгжим тоглох гээд ямар ч хобби сонгож болно.

  • Дадал зуршилтай болох

50 суниах чалленжид ганц удаа оролцоод л болчихож байгаа юм биш ээ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг дадал зуршлыг одоо л өөртөө бий болгодог цаг. Таны сонгосон дадал зуршил таны гарын дор, ойрхон, хялбархан байх тусмаа таны хийх магадлал өндөр байдаг. Тиймээс хорио тавигдахаар фитнесст явна даа гэж хойш тавилгүй, одооноос гэртээ дасгал хөдөлгөөн хийх дадал зуршилтай болоорой. Онлайн фитнесс хөтөлбөрт ч бүртгүүлэх шаардлагагүй. Youtube-д дүүрэн үнэгүй хичээл бий.

  • Намар болох хуримандаа бэлдэх

Коронагаас болоод хуримын бэлтгэлээ хийж чадахгүй байна гэж бүү гэмшээрэй. Онлайнаар төсөвтөө тохирсон, боломжийн үнэтэй хуримын даашинз, ширээний гоёл, хиймэл цэцэг, урилга зэргээ захиалаад авах боломж танд байгаа шүү дээ. 

  • Хүүхдийнхээ оюуны хөгжлийг дэмжих

Энэ бол хүүхэдтэйгээ тулж ажиллах алтан цаг юм. Хүүхдийнхээ хөгжлийг теле-хичээлд найдаад орхиж болохгүй. Хүүхдүүдэд бодит багш, ярилцагч заавал хэрэгтэй. Харин тэр хүн нь та өөрөө байгаарай. Оюун ухаан хөгжүүлэх хэд хэдэн төрлийн тоглоом аваад хүүхэдтэйгээ өдөрт 1 цагийг хамтдаа тоглож өнгөрүүлж байхыг зөвлөж байна. Нүдэн дээр ур чадвар нь сайжирч, улам ухаантай болох үрээ хараад таны сэтгэл баяр баяслаар гийх болно. Заавал үнэтэй тоглоомууд авах шаардлагагүй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.