Шиаоми: “Mi Air Charge” зайнаас цэнэглэгчийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ

Шиаоми: “Mi Air Charge” зайнаас цэнэглэгчийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ

Шиаоми “Mi Air Charge” нэртэй агаараар цэнэглэгчийнхээ туршилтын загварыг олон нийтэд танилцууллаа. 

ТУс цэнэглэгч төхөөрөмж нь 144 бичил антен ашиглан нарийн долгионы тусламжтайгаар гар утсыг цэнэглэх бөгөөд цэнэглэгчид залгадаг гэсэн хэвшмэл ойлголтыг хасч зайнаас цэнэглэх аж.  

Үүгээр зогсохгүй тухайн төхөөрөмж нь зөвхөн гар утас бус тухайн төхөөрөмжийн эргэн тойронд байгаа цэнэг шаарддаг бүхий л зүйлсийг цэнэглэх боломжтойгоороо олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа юм. Компаний зүгээс тус цэнэглэгчийг ойрын хугацаанд худалдаанд нэвтрүүлнэ хэмээн мэдэгджээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.