Зидан: Бид Ливерпүүлийн хар салхийг эмээллэж чадлаа

Зидан: Бид Ливерпүүлийн хар салхийг эмээллэж чадлаа

Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Английн “Ливерпүүл”-ийн талбайд гоолгүй тэнцсэнээр Испанийн “Реал Мадрид” шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэд эхний тоглолтод талбайдаа 3:1-ээр хожсон байсан юм.

Тоглолтын дараагаар Мадридын багийн ахлах дасгалжуулагч, домогт хөлбөмбөгч Зинедин Зидан ийн өгүүлжээ.

“Өнөөдөр бид хүчтэй өрсөлдөгчийн дайралтыг тэвчих ёстой гэдгээ сайн ойлгож гарсан. Түүндээ ч хүрч чадлаа. Тоглолтын хэмнэлд удалгүй орж, нөхцөл байдалд маш хурдан сайн даслаа. Бид Ливерпүүлийн хар салхийг эмээллэж чадлаа. Үүгээрээ бахархаж байна.

Өрсөлдөгч тоглолтыг маш хурдтай, дайчин эхлүүлнэ гэдгийг бид мэдэж байсан. Эхний 15 минутад тэд үнэхээр сайн тоглосон. Ийм том тэмцэний шөвгийн наймын өрсөлдөөнд заримдаа хамгаалалтдаа найдах гарцаагүй шаардлага гардаг нь ёс юм. Бид өнөөдөр сайн хамгаалж чадснаар дараагийн шатанд гарлаа” хэмээн Зидан өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.