“Huawei” 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна

“Huawei” 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна

Хятадын харилцаа холбооны “Huawei” компани  хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээг /6G/ 2030 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээний хөгжлийн онцлог шинжийг тайлбарлан таниулсан албан ёсны бичиг баримтыг ойрын хугацаанд нийтэлнэ хэмээн “Huawei” компанийн гүйцэтгэх захирал Эрик Сюй мэдэгдсэн байна.

Шинэ сүлжээнд интернетийн хурд секундэд мянган гигабайтад хүрэх бөгөөд энэ нь 5G холбооны стандарттай харьцуулахад 50 дахин өндөр хурдны үзүүлэлт юм гэж өмнө нь Хятадын Цинхуа их сургуулийн төлөөлөгч Цуй Баого хэлжээ.

Шинэ сүлжээг нэвтрүүлснээр одоогийн 5G сүлжээний өндөр хурдтайгаар интернетэд холбогдох чанарын асуудлыг зохицуулах боломжтой аж. Хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээ нь хэрэглэгчийг хурдны галт тэрэг төдийгүй онгоцонд зорчих үед интернетийн чанартай холболтоор хангах юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.