TR4 хэмээх өвчний улмаас “Гадил” жимс устаж магадгүй

TR4 хэмээх өвчний улмаас “Гадил” жимс устаж магадгүй

Маш их халдвартай хөрсний мөөгөнцрийн улмаас хүн төрөлхтөн гадил жимсгүй болж магадгүй гэж “Die Welt” сонинд бичжээ.

“Tropical Race 4” (TR4) хэмээх энэ өвчин 20-р зуунд Ази, Австралид өргөн тархаж эхэлсэн боловч дэлхийн гадил жимсний гол нийлүүлэгч болох Өмнөд Америкт 2019 онд анх илэрсэн байна.

“AMI” маркетингийн компанийн жимсний шинжээч Урсула Шокемелегийн хэлж буйгаар, Колумб, Гондураст тариалалтын анхны талбайнуудыг хэдийнээ хаажээ. Энэ өвчнийг химийн бодисоор эмчлэх боломжгүй тул бохирдсон хөрсийг дор хаяж 30-40 жилийн турш ашиглах боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон байна. Мэргэжилтнүүд халдвартай ганцхан талбайн хөрсний жижиг ширхэглэл ч халдвар тархахад хүргэж болзошгүйг анхааруулж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, байгальд “Cavendish” шиг ургац ихтэй гадил жимсний сорт байхгүй байна. Үүнээс гадна, Ази, Африк, Америкийн олон оронд энэ жимс нь төмс, будаатай адил өдөр тутам хэрэглэдэг хүнс юм.

“Хэрэв Дэлхийн хүн ам долоон тэрбум давсныг харгалзан үзвэл хөгжиж буй орнуудын хүн амын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь гадил жимсний үйлдвэрлэл өсөх гол шалтгаан болж байна” гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгджээ.Ийнхүү хүн төрөлхтөн зөвхөн амттай төдийгүй зайлшгүй шаардлагатай хүнсгүй болж магадгүй байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.