Б.Пүрэвдорж гишүүний осол гаргахдаа унаж явсан машин 43 удаагийн торгуультай байна

Б.Пүрэвдорж гишүүний осол гаргахдаа унаж явсан машин 43 удаагийн торгуультай байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан тухай мэдээлсэн. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэх бөгөөд ослын дараа түүнийг ГССҮТ-д хүргэсэн.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. 

Түүний унаж явсан машины тухайд 6378 УНЦ дугаартай  “Ниссан Тиана” загварын суудлын машин байсан бөгөөд хүчтэй мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн хэсэгт гал гарсныг ослын газарт очсон онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. 

Уг машины талаарх мэдээллийг smartcar.mn сайтаас харахад, 2018 оны зургаадугаар сараас хойш нийт 43 удаагийн торгууль бичигдсэн, энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн ослын улмаас тээврийн хэрэгслийг журамласан гэдэг мэдээлэл байна.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.