Юрико Коикэ: Олимпын наадам итгэл найдварыг сэргээнэ

Юрико Коикэ: Олимпын наадам итгэл найдварыг сэргээнэ

Дэлхий даяар 3.1 сая хүний амийг авч одсон коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдсон билээ.

“Одоогоор наадамд зөвхөн вакцин хийлгэсэн тамирчдыг оролцуулах нөхцөл болзлыг тавих боломжгүй. Вакцинжуулалтын аян улс орон бүрт ялгаатай явагдаж буй. Иймд вакциныг заавал хийлгэх шаардлагатай гэж ятгах боломжгүй. Харин тамирчдаас тогтмол шинжилгээ авч, эрүүл мэндийг нь дэмжихийг бид хүсэж байна” гэж Токио хотын захирагч Юрико Коикэ мэдэгджээ

Тэрээр… “Хүмүүс хайртай дотнын хүнээ алдаж зарим нь итгэл найдвараа бүрэн алдаад буй энэ үед олимпын наадам болох өдрүүд ойртсоор байна. Зуун жилийн өмнө буюу 1920 онд Бельгийн Антверпен хотод болсон олимпын наадам нь олон сая хүний амийг авч одсон хоёр том үйл явдлын дараахан болсон юм. Энэ хоёр том үйл явдлын нэг нь Дэлхийн нэгдүгээр дайн байсан бол нөгөө нь Испани ханиад байсан юм. Антверпений наадам олон хүнд итгэл найдвар авчирсан. Бид ч мөн Токиогийн олимпын наадмаар дамжуулан ийм мессежийг илгээж, хүмүүсийн итгэл найдварыг сэргээж, эргэлтийн цэг нь болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.