Чеферин: Супер лигийн тоглогчид ДАШТ болон ЕАШТ-д тоглох боломжгүй

Чеферин: Супер лигийн тоглогчид ДАШТ болон ЕАШТ-д тоглох боломжгүй

Европын хөлбөмбөгийн томоохон 12 клуб нэгдэн Европын Супер лиг гээчийг байгуулснаа өчигдөр албан ёсоор зарласан. Үүнд, Английн 6, Италийн 3, Испанийн 3 баг багтаж байгаа. Олон жилийн түүхтэй, олон сая фанаттай, ашиг орлого асар өндөртэй эдгээр 12 том клубын нэгдэн байгуулсан Супер лигийг Европын Хөлбөмбөгийн Холбоо /ЕХХ/ эрс эсэргүүцэж, хариу арга хэмжээ авахаар зэхэж байна.

ЕХХ-ны ерөнхийлөгч Александр Чеферин Супер лигийн багуудад тоглож буй хөлбөмбөгчдийг Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болон Европын Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцуулахгүй буюу шигшээд багт нь дуудуулахгүй гэж мэдэгдсэн байна.

“Супер лигийн тоглогчдыг ДАШТ болон ЕАШТ-д оролцуулахгүй. Тэд шигшээд багтаа ч тоглох эрхгүй болно” хэмээн Александр Чеферин мэдэгджээ.

Мөн Супер лиг санаагаа татахгүй бол энэ улирлын Аваргуудын лиг болон Европа лигийн шөвгийн дөрөвт үлдсэн багуудаас Супер лигт орсон багуудыг хасах магадлал ч байгаа гэнэ. Ингэвэл Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Парис Сен-Жермейн” дээр “Байерн Мюнхен”, “Боруссиа Дортмунд”, “Порто”-г нэмж оруулж өрсөлдүүлж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, “Реал Мадрид”, “Манчестер Сити”, “Челси”-г хасах ч магадлал байгаа аж.

Европа лигт ч мөн адил. Английн “Манчестер Юнайтед” болон “Арсенал” Супер лигт орсон тул тэдний оронд шөвгийн наймд шалгарсан багуудаас нөхөж оруулах хувилбарийг их баасан гаригт ЕХХ-ны хурлаар шийдэх бололтой.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.