“Facebook” компани “Clubhouse”-тай ижил “Live Audio Rooms” үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Facebook” компани “Clubhouse”-тай ижил “Live Audio Rooms” үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Facebook” компани тун удахгүй “Clubhouse”-тай ижил хувилбар болох “Live Audio Rooms” функцыг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ талаар тус компанийн тэргүүн Марк Цукерберг “Урт хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол солилцоход аудио хамгийн тохиромжтой арга хэрэгсэл. Бусад хэрэгслүүдээр хэлэлцэхэд маш хэцүү сэдвүүдэд бид зөвхөн аудио ашиглан оролцож чадна. Сонсонгоо өөр зүйл зэрэг хийх боломжтой нь аудиогийн бас нэг том давуу тал.

Мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаа өөр нэг төлөвлөгөө нь хэрэглэгчид “Facebook” нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд подкаст сонсох боломжтой болно” хэмээн мэдээлжээ.

Одоогоор тус үйлчилгээ фэйсбүүкийн бүх хэрэглэгчид үйлчлэх үү? эсвэл зөвхөн олон дагагчтай хүмүүст үйлчлэх үү? гэдэг нь тодорхойгүй байгаа ч энэ зун гэхэд ашиглалтанд оруулах гээд хичээж ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж:Reuters


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.