Абрамович Супер лигт орууллаа гэж клубын ерөнхийлөгчдөө уурлажээ

Абрамович Супер лигт орууллаа гэж клубын ерөнхийлөгчдөө уурлажээ

Английн “Челси”-гийн эзэн, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович Супер лигт клубээ дур мэдэн оруулж, фанатуудын бухимдлыг төрүүлсэн клубын ерөнхийлөгч Брюс Бакт уурлаж, аашилсан гэнэ.

Хэдийгээр Брюс Бак клубынхээ эзэнд Супер лигт нэгдэхийн ашигтай талыг хэлж, ойлгуулсан ч гэсэн харин фанат болон олон нийтийн зүгээс гаргах реакц, хандлагыг огт тооцоолоогүй нь Роман Абрамовичийн бухимдлыг их төрүүлсэн байна.

“Челси”-гийн фанатууд клубын автобусны явах замыг хааж, эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлсэн тул техникийн асуудал эрхэлсэн зөвлөх Петр Чех өөрийн биеэр гарч, фанатуудад учраа тайлбарлахад хүрсэн. Үүнээс болж “Челси”-“Брайтон”-ы тоглолт товлосон цагаасаа 15 минут хоцорч эхэлсэн юм.

Энэ бүх хандлага, мэдээлэл Роман Абрамовичийн бухимдлыг төрүүлж, фанатуудын хандлагыг урьдчилан тооцоогүйд Брюс Бакийг буруутгаж, клубыг Супер лигээс яаралтай буцаан гаргахыг тушаасан байна. Ингээд хэдхэн цагийн дотор “Челси” Супер лигээс буцан гарсан ажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.