Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаарт жагсжээ

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаарт жагсжээ

“Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулсан байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусний цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэх хандлага  ажиглагджээ. Улмаар хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурсан байна.

Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол өөр 59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн” гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 5 байраар дээшилжээ. Хэвлэлийн эрх чөлөөгөөр жагсаалтыг Норвег тав дахь жилдээ дарааллан тэргүүлэв. Араас нь Финланд, Швед, Дани улс бичигджээ. Зөвхөн 12 улсад сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саадгүй байх эерэг таатай орчин ажиглагдсаныг тайланд цохон тэмдэглэв. 

Монгол Улсын хойд хөрш ОХУ жагсаалтын 150 дугаарт бичигдсэн бол Хятад улс 177 дугаарт жагсжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.