Гундоган Аваргуудын лигийн өөрчлөлтийг шүүмжлэв

Гундоган Аваргуудын лигийн өөрчлөлтийг шүүмжлэв

2024/25 оны улирлаас эхлэн Европын Аваргуудын лигийг өөрчилж шинэчлэхээр болсон. Шинэчлэлийн дагуу хэсэгт 32 баг хуваагдаж тоглодог байсныг 36 багтай нэг том лиг болгон өөрчилж, энэ лигт багтсан баг бүр тус бүр 10 өөр багтай тоглож, дараагийн шатанд шалгарахаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, хэсэгт зургаан тоглолт хийдэг байсныг 10 болгож нэмсэн. Үүнийг Английн “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Илкай Гундоган шүүмжилжээ.

“Супер лигийн тухай бөөн л яриа болж, бужигнууллаа. Тэгвэл одоо Аваргуудын лигийн өөрчлөлтийн тухай ярих цаг ирсэн болов уу. Тоглолтын тоог дахиад л нэмчихлээ. Тэртэй тэргүй олон тоглолттой байхад нэмчих юм. Ер нь хөлбөмбөгчдийг боддог хүн гэж байна уу?

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг өнөөдөр бид хоёр муу хувилбараас заавал нэгийг нь сонгох ёстой болж байна. Одоогийн Аваргуудын лигийн тогтолцоо, тоглолтууд яг болж байгаа шүү дээ. Үүний ачаар л Аваргуудын лиг ийм нэр хүндтэй тэмцээн болсон гэдгийг бид санах хэрэгтэй” хэмээн Илкай Гундоган өгүүлсэн байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.