Турк улсаас ирсэн иргэнээс коронавирусний мутацид орсон вирус илэрчээ

Турк улсаас ирсэн иргэнээс коронавирусний мутацид орсон вирус илэрчээ

Өнөөдөр УОК хуралдаж ЭМЯ-аас гаргасан хөл хориог сунгах саналыг дэмжсэн. Улмаар тус саналыг Засгийн газар ээлжит бусаар хуралдан хэлэлцэж  бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шгийдвэр гаргасан билээ. 

Тус хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан манай улсад коронавирусний мутацид орсон вирус илэрсэн талаар мэдээллээ. Тэрээр “Хөл хориог сунгаж 5-р сарын 8-ны өдөр хүртэл сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна. Мөн манай улсад коронавирусний мутацид орсон вирус илэрсэн гэж таамаглаж байна. Энэ нь Турк улсаас ирсэн иргэнээс илэрсэн” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.