Кейн: Моуриньог халахад би их гайхсан

Кейн: Моуриньог халахад би их гайхсан

Английн “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн португал мэргэжилтэн Жозе Моуриньог гэнэт халсанд гайхсан тухайгаа ярьжээ.

“Үнэнийг л хэлье. Жозе Моуриньог гэнэт халахад нь их гайхсан. Тэр өглөө бэлтгэлийн баазад очоод халсан тухай албан ёсны мэдэгдэл гаргахаас ердөө 5-10 минутын өмнө л би олж сонссон.

Багийнхан бүгдээрээ Английн Лигийн цомын финалын тухай бодож, түүн дээр бүх анхаарлаа хандуулж, бэлтгэл хийж байлаа. Гэхдээ энэ чинь хөлбөмбөг шүү дээ. Дасгалжуулагчийг гэнэт халчихаж буй тохиолдлыг би өмнө нь ч мөн харж л байсан.

Ер нь хөлбөмбөгчид одоо дасгалжуулагчийг хална даа гэж хүлээдэггүй байх. Гэвч хөлбөмбөгт ийм явдал байсхийгээд л гардаг гэдгийг бүгд мэднэ.

Миний хувьд Жозетой маш сайн харилцаатай байсан болохоор цаашдын ажилд нь амжилт хүсье. Хөлбөмбөгийг заримдаа ямар харгис энэрэлгүй байдгийг тэр өөрөө сайн мэдэх юм чинь бүгдээрээ одоо урагшаа л харах хэрэгтэй. Одоо бидний өмнө том финал хүлээж байна. Бид “Манчестер Сити”-тэй тоглохыг хүлээж байна” хэмээн Кейн өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.