Хүчирхийллийг нуун дарагдуулсан нь тогтоогдвол “DSP Media” хуулийн хатуу хариуцлага хүлээж магадгүй

Хүчирхийллийг нуун дарагдуулсан нь тогтоогдвол “DSP Media” хуулийн хатуу хариуцлага хүлээж магадгүй

Солонгосын April хамтлагийн гишүүн Хён Жү хамтлагийнхныхаа хүчирхийлэлд өртөж байсан талаарх мэдээ хамтлагийн фэнүүдийг төдийгүй салбарынхныг ч гайхшралд оруулаад байгаа билээ. Хён Жү энэ талаар олон нийтэд мэдээлэх үедээ интертаймэнт нь энэ талаар мэдэж байсан хэмээсэн нь олон нийтийг бүр ч их цоирдуулаад байгаа юм. Энэ талаар салбарынх нь төлөөллүүд өөр өөрийн гэсэн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд тэд бүгд уран бүтээлчдээ хамгийн энгийн, анхан шатны халамжийг үзүүлэх ёстой хэмээж байна.

Салбарынхны хэлж байгаагаар хэрэв “DSP Media” нь Хён Жүгийн нөхцөл байдлыг мэдэж байсан ч асуудлыг доривтой шийдвэрлэхийг зорьдоггүй байсан нь тогтоогдвол тэднийг хуулийн хатуу хариуцлага хүлээж магадгүй аж.  

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн интертаймент компаний хэлж байгаагаар ихэнхдээ интертаймэнтууд уран бүтээлчдийнхээ эрүүл үйл ажиллагааг хангахын тулд, онцгой гэрээнийхээ дагуу хариуцлага хүлээдэг. Хэрэв уран бүтээлч сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндтэй холбоотой асуудалтай тулгарвал интертаймент нь эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, уран бүтээлчээ бүрэн эмчлүүлэх хүртэл багтдаг хэмээжээ. Цаашлаад, хэрэв уран бүтээлч нь насанд хүрээгүй бол залуучуудын эрхийг хамгаалах тухай хуулиар энтертаймент нь насанд хүрээгүй хүний ​​хөдөлмөрийн эрхийг хамгаалах үүргээ бүрэн хариуцах ёстой. Ажлын нөхцөл, амралт, бусад үндсэн хэрэгцээг бүрэн хангах ёстой байдаг гэнэ.

Гэтэл Хён Жү  2014 оны 4-р сард буюу 16 настай байх үедээ хүчирхийлэлд өртөж байсан байх магадлалтайгаас гадна 2016 онд амиа хорлохыг оролдохдоо 18 нас хүрээгүй байсныг харгалзан үзвэл DSP Media нь насанд хүрээгүй хүүхдийг энтертаймент салбарт ажиллуулж бизнесийн ашиг олж байхдаа өөрсдийн үүргээ биелүүлээгүйн тул ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж салбарын дотоод мэргэжилтэнгүүд үзэж байна.

эх сурвалж: allkpop.com

koreaboo.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.