Шинжээчид: Энэтхэгт нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл тавдугаар сард өдөрт илрэх тохиолдлын тоо 500 мянгад хүрнэ

Шинжээчид: Энэтхэгт нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл тавдугаар сард өдөрт илрэх тохиолдлын тоо 500 мянгад хүрнэ

Энэтхэг улс дөрөв дэх өдрөө дараалан 300 мянга гаруй хүнээс коронавирусний халдвар илрүүлж, хоногт 2 мянга гаруй хүн Ковидийн улмаас нас барж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдал хэвээр хадгалагдвал тавдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 500 мянгад хүрч болзошгүй юм. Энэтхэгт коронавирусээр халдварласан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас барж байгаа бөгөөд нас баралтын тоо нэмэгдсээр байгаа юм. 

Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан бусад улс орнууд тусламж үзүүлж эхэлсэн байна. 

Тодруулбал… 

Их Британи: Тус улсынЗасгийн газар Энэтхэг улсад коронавирусний тархалттай тэмцэхэд туслах эмнэлгийн тоног төхөөрөмж, түүн дотроо уушги дэмжих аппарат илгээжээ. Тусламжийн эхний ээлжид Энэтхэгийн эрх баригчид хүчилтөрөгчийн 495 концентрат болон уушги дэмжих 120 аппарат хүлээн авах юм байна. 

АНУ: Коронавирусний тархалттай тэмцэх эм, түргэвчилсэн шинжилгээний оношлуурууд, уушги дэмжих төхөөрөмж  болон хамгаалалтын хэрэгслүүд яаралтай илгээхээр болжээ. 

Франц: Тус улсын эрх баригчид хүчилтөрөгчийн тоног төхөөрөмжүүд Энэтхэг рүү илгээхээр боллоо.

ОХУ: Энэтхэгт коронавирусний халдварыг эмчлэхэд өргөн хэрэглэгддэг хүчилтөрөгч болон ремдесивир нийлүүлэх санал тавьжээ. Ойрын 15 хоногт багтаан нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Оны эхээр Энэтхэгийн Засгийн газар вирусийг дарж чадсан гэж үзэж байсан юм. Хоёрдугаар сарын дундуур халдварын тохиолдлын тоо 11 мянгаар буурч, вакцин экспортолж байсан Энэтхэг улсад цар тахлын төгсгөл ирэхэд ойрхон байна гэж Эрүүл мэндийн сайд нь мэдэгдэж байсан юм. Гэсэн ч коронавирусний шинэ хувилбаруудаас гадна мөргөлчид олон саяараа цугларсан “Кумбха Мела” их наадам зэрэг арга хэмжээний улмаас цар тахлын давлагаа дахин дэгдсэн байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.