Жүжигчин И Квансү “Running man” шоуг орхихоор болжээ

Жүжигчин И Квансү “Running man” шоуг орхихоор болжээ

Солонгосын шоу нэвтрүүлгүүд дундаас хамгийн удаан цацагдаж байгаа шоу нэвтрүүлэг болох “Runnig man” шоуны байнгын оролцогч жүжигчин И Квансү шоуг орхиж байгаагаа мэдэгджээ.

Жүжигчин И Квансү өнгөрсөн жилд осолд орсон бөгөөд одоог хэр нь би?ееийн байдал нь сайжрахгүй зовиуртай байсаар байгаа талаараа хэдэнтээ мэдэгдэж байсан юм. Улмаар тэрээр биеэ илүү сайн тэнхрүүлэхийн тулд уг шийдвэрийг гаргасан гэжээ.

“Runnig man” нь жүжигчид болон алдартай уран бүтээлчийг зочноор оролцуулан хөгжилтэй тоглоомоор даалгавар гүйцэтгэдэг шоу нэвтрүүлэг юм. Өдгөө 11 дэх жилдээ хийгдэж байгаа тус шоу нэвтрүүлэг нь Солонгостоо нэр хүндтэйгээс гадна дэлхий нийтэд Солонгосын хамгийн алдартай шоу хэмээн үнэлэгддэг аж.

Шоуны үндсэн буюу байнгын оролцогчдоор Юү Жэ Сог, Хаха, Жи Сокжин, И Квансү, Сон Жихёо, Жон Сомин болон Ян Сэчан нар ажилладаг. Тэдний өмнө Лиззи, Сон Жүнги болон Кан Гэрри нар байнгын оролцогчид байсан юм.

эх сурвалж: soompi

allkpop.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.