“Зөв менежмент-зөв тогтолцоо” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа

“Зөв менежмент-зөв тогтолцоо” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа

Барилга, хот байгуулалтын яам, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран Төрийн албан зөвлөлийн оролцоотой Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2013, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандарт, Эрсдэлийн менежмент удирдамж стандарт ISO 31000:2020 болон төрийн захиргааны байгууллагад стандарт нэвтрүүлэх арга зүй, ач холбогдол, үр нөлөө зэрэг агуулгын хүрээнд “Зөв менежмент-Зөв тогтолцоо” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хүний нөөц, байгууллагыг эрсдлээс хамгаалах, чадавхжуулж, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь байгууллагын болон салбарын хөгжилтэй шууд хамааралтай болохыг онцоллоо. Мөн цаашид стандартуудыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Төрийн албаны байгууллагад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мэдвэл зохих олон санаа, асуудлуудыг хөндсөний дотор “Байгууллага доторх соёлтой харилцаа, хандлагыг төлөвшүүлэн зөв менежментээр зөв удирдвал баг хүчтэй байж чадна.” гэж онцолж, хөл хорионы энэ хүнд цаг үед салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийж байгааг сайшаан тэмдэглэв.

Сургалтад БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТ, ТОСК, Аймгуудын ГХБХБГ-ууд, МБҮА, МБНХолбоо, МБМҮХолбоо, МБГБХолбоо, ОСНААҮЭХолбоо ТББ-ууд, “MCS property” ХХК, “Ултрасоник” ХХК, “ЧММ” ХХК, “Эс Ди Инженеринг энд Констракшн ХХК”, “Бульдорс Мон” ХХК, “Royal New Castle” LLC зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд бүхий 100 гаруй албан хаагчид оролцов. Дашрамд дурьдахад энэхүү сургалтыг “Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтан Төрийн захиргааны төв байгууллагын түвшинд анх удаа зохион байгуулснаар онцлог байв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.