Тайландын Ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ

Тайландын Ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ

Даваа гарагт коронавирусийн цар тахлын асуудлаар болсон засгийн газрын шуурхай хуралд оролцохдоо амны хаалт зүүгээгүй Тайландын ерөнхий сайд 6,000 батаар ($190) торгуулахаар болжээ. Ерөнхий сайд Прают Чан-Оча торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болсныг дээрх хуралд оролцсон Бангкок хотын захирагч Асвин Кванмуанг өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна.

Засгийн газрын шуурхай хуралдаанд үнэхээр ерөнхий сайд ганцаараа амны хаалтгүй оролцсоныг хэвлэлийн мэдээний гэрэл зурагнаас харж болохоор байв. 

Журам зөрчсөнөө сүүлд анзаарсан ерөнхий сайд Бангкок хотын захирагчтай утсаар ярьж, торгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Тайланд улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа. 24 цагийн дотор тус улсад халдварын 2,048 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Даваа гарагт зарлажээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Тайландад халдварын нийт 57,508 тохиолдол бүртгэгдэж, 148 хүн нас бараад байгаа юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.