Гвардиола: Неймар, Мбаппе хоёрын тухай бодолгүй тайван унтаж амрахыг хичээлээ

Гвардиола: Неймар, Мбаппе хоёрын тухай бодолгүй тайван унтаж амрахыг хичээлээ

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Парис Сэн-Жермэйн”-“Манчестер Сити”-гийн тоглолтын өмнө каталан мэргэжилтэн Пеп Гвардиола сайн унтаж амарсан гэнэ.

Манчестерийн багт ирснээс хойшхи түүний гол зорилго нь Аваргуудын лигт түрүүлэх болсон. Клубын түүхэнд байгаагүй амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн жилүүдэд хичээсэн ч амжилт олоогүй. Харин энэ удаад шөвгийн дөрөвт шалгарч, Парисын багийг хоёр тоглолтод илүүрхэж чадвал финалд хүрэх боломж байна. Пеп Гвардиола тоглолтын өмнө ийн өгүүлжээ.

“Мбаппе, Неймарын хоёрын тухай юу хэлэх вэ гэж үү? Үнэндээ би тэр хоёрын тухай бодолгүй сайхан унтаж амрахыг л хичээлээ. Тэр хоёрыг зогсоох гэж чадах бүхнээ л хийх болно. Багаараа сайн тоглож, багаараа хамгаалж тоглох болно.

Мэдээж, ийм өндөр зэрэглэлийн довтлогчдын эсрэг тоглох учир жаахан өөрчлөлт хийх ёстой болно. Гэвч бид өөрсдийн сурч дадсан хөлбөмбөгөө өөрчлөх бол шаардлагагүй гэж бодож байна.

“Кристал Пэлас”-тай тоглохдоо бүтээлч, хурдтай, хууралттай тоглогч Захаг зогсоох гэж тоглолтдоо бага зэрэг өөрчлөлт хийсэн шигээ л тактикийг сонгох болно. ПСЖ маш сайн довтолгоотой болохоор манай хаалга руу олон сөрөг довтолгоо хийх болов уу.

Хэрвээ бид бөмбөг байнга эзэмшиж чадвал өрсөлдөгчдөө сөрөг довтолгоо хийх боломж олгохгүй байх магадлалтай. Гэвч дандаа бөмбөг эзэмших боломжгүй учир сөрөг довтолгоо тэд хийх л болно. Хэрвээ арагшаа хэт сууж хамгаалвал Неймар, Мбаппе, Ди Мариа, Верратти, Маркиньос нарын зэрэг тоглогчидтой багийг зогсоож дийлэхгүй. Тэд тэгж хамгаалдаг багуудтай тоглоод сурчихсан байгаа. Тэгэхээр хэт хамгаалах нь ийм багийн эсрэг бол бүтэхгүй хувилбар” хэмээн Гвардиола өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.