“ЗАЛУУС-1” ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

“ЗАЛУУС-1” ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

“ЗАЛУУС-1” ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгын хүрээнд 3-5 мянган айлын “Залуус-1” орон сууцны хорооллыг барих төслийн явцын талаар танилцуулгыг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар сонслоо.

. “Залуус- 1” орон сууцны хорооллыг Морингийн даваа орчмын “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн эзэмшлийн 34 га талбайд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс “Залуус-1” орон сууцны хорооллыг хэрэгжүүлэх  байршлыг тогтсонтой холбогдуулан нийслэл хотын төвийн төвлөрлийг сааруулах, шинэ дэд төв хөгжүүлэх, авто замын орц, гарцыг шийдэх, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хангамжийг оновчтой төлөвлөх зорилгоор орон сууцны хорооллын Техник Эдийн Засгийн урьдчилсан судалгаа, Эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын  даалгаврыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулаад байна. Танилцуулгын эцэст Барилга, хот байгуулалтын сайдаас ажлын хэсгийн гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.   


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.