Н.Энхбаяр: Улсын том зорилтуудыг МАН, МАХН хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой

Н.Энхбаяр: Улсын том зорилтуудыг МАН, МАХН хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн оролцох эсэх асуудлыг хэлэлцэн, хамтрахаар тогтсон байна.

Үүний дараа хоёр намын төлөөлөл цахимаар холбогдон уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг олгож байгааг онцолсон.

МАН-ын Бага хурал тавдугаар сарын 2-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.