Почеттино: Бид тохиолдлын хоёр гоол алдчихлаа

Почеттино: Бид тохиолдлын хоёр гоол алдчихлаа

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолтууд боллоо. Өчигдөр Францын аварга “Парис Сэн-Жермэйн”-ий талбайд Английн “Манчестер Сити” зочилж, 1:2-оор ялалт байгуулсан.

Тоглолтын 77 дахь минутад Парисын багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Идрисс Гейед Илкай Гундоган дээр алдаа гаргасных нь төлөө шууд улаан хуудас өргөсөн. Үүний дараахан Данило Перейра дээр Кевин Де Брюйн алдаа гаргахад “ПСЖ”-ийнхэн “Түрүүнийхтэй яг адилхан шүү дээ” хэмээн шүүгчид хэлж байгаа нь тод сонстож байлаа. Өөрөөр хэлбэл, Гейед улаан өгсөн шигээ улаан хуудас өг гэж шүүгчээс шаардсан юм. Гэлээ ч шүүгч шар хуудас өргөсөн. Тоглолтын дараагаар Парисын багийн дасгалжуулагч Маурисио Почеттино ч энэ явдлыг онцлон ярьжээ.

“Де Брюйнтэй яг адилхан алдааг Гейе гаргасан. Улаан, шар хуудсын алийг нь ч өгч болох адилхан алдаа. Гэхдээ тэглээ гээд би гомдоллоод байхыг хүсэхгүй байна” хэмээн Почеттино өгүүлжээ.

“Өнөөдөр бид тохиолдлын хоёр гоол алдчихлаа. Сэтгэл санаа ч авах юм алга. Шөвгийн дөрөвт ийм гоол алдаж хожигдсонтойгоо эвлэрэхэд ч хэцүү байна. Яг одоо сэтгэл их өвдөж байна” хэмээн Почеттино өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.