УИХ-ын гишүүн С.Ганбаатар О.Цогтгэрэлийн АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар О.Цогтгэрэлийн АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Уламбаярт өргөдлөө өгсөн. Ингээд тэрээр сул гишүүн болсон ч тэрээр дараагийн намдаа элслээ. 

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн удирдаж байгаа АН-д элсэн орлоо. Өдгөө АН хоёр хуваагдаад байгаа бөгөөд О.Цогтгэрэл болон түүний АН-ыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаатуулаад байгаа билээ. 

Эргэн сануулахад… С.Ганбаатар нь 2015 оны 12-р сард 29-нд Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авч байсан. Дараа нь МАХН-д 2017 оны тавдугаар сарын 16-нд элсэж байсан билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.