Энхтайваны гүүрийг өнөөдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажил хийхээр болжээ

Энхтайваны гүүрийг өнөөдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажил хийхээр болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийхээр болсон юм.

Тодруулбал, Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29  буюу өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаах юм. Ингэснээр Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ.

Тэрбээр “Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан. Харин энэ удаад хэв гажилтын заадас засварын ажлыг хийнэ. Уг нь аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөл хорионы үед хөдөлгөөний ачаалал багатай байгаа учраас Энхтайваны гүүрний засварын ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорионы үед бусад зам засварын ажлууд мөн үргэлжилж байгаа” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.