Гиммлерийн 10 тонн алтыг нуусан газрыг Польшийн тосгоноос олжээ

Гиммлерийн 10 тонн алтыг нуусан газрыг Польшийн тосгоноос олжээ

Дөрөвдүгээр Рэйх хэмээн нэрлэгдсэн нацист Германы удирдагчдын нэг Генрих Гиммлерийн эрдэнэс нуусан газрыг олсон тухайгаа хайгуулчид зарлаж, одоо Польшийн төр засгаас тухайн газарт эрэл хайгуул хийх эрхийг авна гэж найдаж буй гэнэ.

Дэлхийн Хоёрдугаар дайнд Герман ялагдах нь тодорхой болж ухрах үеэр Польшийн нутагт дэвсгэр Гиммлерийн гэх эрдэнэсийг нуусан тухай үлгэр мэт яриа ам дамжин яригдсаар өдий хүрсэн ажээ.

Эрдэнэсийг найдвартай газар нуух үүргийг SS-ийн офицер фон Штэйн, проффессор Грундман бол “Махаэлис” хэмээх нууц нэртэй нэгэнд өгсөн байна. Тэгвэл тэдний хөтөлж байсан өдрийн тэмдэглэл эрдэнэс хайгчдын гарт орсноор хаана нуусныг нь олсон аж.

“Рэйхсбанкны 48 хайрцаг эрдэнэсийг өнгө чанараа алдахааргүйгээр маш сайн чандлан нууц газар шороогоор булж, дээр нь зүлэг дэвслээ” хэмээн бичсэн өдрийн тэмдэглэлийг Германы Эрдэм шинжилгээний институт жинхэнэ гэдгийг нотолсон байна.

Тэрхүү эрдэнэс нуусан газар бол Польшийн Вроцлав хотоос 50 орчим километрийн зайд орших Минковски тосгонд байрладаг XVIII үеийн цайз ажээ. Пруссын генерал Фредерик Вильгельм Зайдлиц энэхүү цайзыг босгосон бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайны дараагаар Улаан армийн цэргүүдийн байрлах газар байсан бол дараа нь хүүхдийн цэцэрлэг, кинотеатр болгож ашигласан байна.

Өөрөөр хэлбэл, олон түмний хөл огт тасардаггүй газрын доохно Гиммлерийн эрдэнэс болох 10 тоон алт нуугдаж байжээ. Гэхдээ зөвхөн алт ч биш үнэт эдлэл, мөн сонгодог зургууд, шашины үнэт зүйлс байх магадлал маш өндөр гэнэ.

Түүхийг улам сонирхолтой болгосон нэгэн захидал ч мөн олджээ. Захидлыг SS-ийн офицер фон Штэйн нэгэн Инга гэх бүсгүйд бичихдээ “Рэйхсбанкийн 48 хайрцаг ба гэр бүлийн авдарнуудыг зөвхөн танд даатгаж байна. Хаана байгааг нь зөвхөн та л мэднэ шүү” гэжээ.

1945 онд Улаан арми Минковски тосгоноос Германы цэргийг хөөн гаргахад Инга гэх тэр эмэгтэй хоёр сар орчим ойд бүгж байгаад дараа нь дүр төрхөө өөрчлөн Украин руу гарч, нутгийн иргэнтэй гэр бүл болжээ. Инга нас бартлаа эрдэнэс нуусан газрыг байн байн эргэж байсан бололтой.

Түрүүн өгүүлсэнчлэн одоо Польшийн төр засаг эрдэнэ нуусан газрыг ухаж олох зөвшөөрлийг л өгөх үлдээд байгаа ажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.