Хоногт 3645 хүн нас барж байхад эмнэлгээс хэдхэн метрийн зайд саятан тамирчид өрсөлдсөөр байна

Хоногт 3645 хүн нас барж байхад эмнэлгээс хэдхэн метрийн зайд саятан тамирчид өрсөлдсөөр байна

Энэтхэг улс цар тахалд нэрвэгдэж, өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд хоногт коронавирусээр нас барагсдын тоо 3645-д хүрч, шинээр халдвар авагсдын тоо 379 257 болжээ.

Дели хотын эмнэлэгт ор хүрэлцэхгүй, гадаа гудамжинд цогцсуудыг шатааж байхад тэндээс хэдхэн метрийн зайд орших крикетийн стадионд саятан тамирчид өрсөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаа гэнэ.

Мөнгөний гачаалаас болж эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат дутагдаж байхад хэдхэн метрийн зайд жилийн 1.5 сая паундын цалинтай Рохит Шарма, жилийн 1.6 сая паундын цалинтай Крис Моррис нарын баг хоорондоо өрсөлджээ.

Энэтхэгийн крикетийн лигийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Энэ хэцүү цаг үед фанатуудад сэтгэлийг нь сэргээх зүйл хэрэгтэй. Гэртээ байгаа фанатуудад зориулж бид тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм. Үгүй бол крикетийн фанатууд гудамжинд маскгүй гарч, халдвар авах эрсдэлд орно шүү” гэжээ.

Өчигдрийн байдлаар Энэтхэгт цар тахлын улмаас нас барагсдын тоо 200 мянгыг даваад байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.