Хоёр талын АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

Хоёр талын АН-д  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна.  Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу  материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм байна.

Одоогоор О.Цогтгэрэл болон М.Тулгатын талд нэр дэвшигчид сунгаанд оролцохоор материалаа өгч байгаа бөгөөд нийт найман хүн нэр дэвших сонирхолтой байна.  

Өнөөдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилсэн дотоод сунгаанд нэрээ өгөөд буй хүмүүсийг жагсаавал,

М.Тулгатын талд…

  1. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  2. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
  4. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  5. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар өөрсдийн нэрийг дэвшүүлж сунгаанд оролцох нь тодорхой болоод байна.

Харин О.Цогтгэрэлийн толгойлж буй АН-д… 

  1. Өчигдөр МАХН-аас гарч АН-д орсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  2. Бие даан нэр дэвшиж, Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг
  3. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
  4. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар багтаж байна.

Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын хэнийг нь ч АН-ын даргаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.