Месси: Миний 200 сая дагагч 200 сая шалтгаан болоосой!

Месси: Миний 200 сая дагагч 200 сая шалтгаан болоосой!

Сошиал ертөнцийн доромжлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөлбөмбөгийн хүрээнийхэн тэмцэж, үзэл бодлоо нэгтгэсээр байна.

Тэгвэл саявтархан инстаграмдаа 200 сая дахь дагагчаа бүртгэсэн аргентин довтлогч Лионель Месси мөн сошиал ертөнц дэх доромжлолын эсрэг гэдгээ зарлажээ.

“Саяхан миний инстаграм 200 сая дагагчтай боллоо. Гэхдээ би тэглээ гээд баяр тэмдэглэх гээгүй байна. Хаяг бүрийн цаана шаналж зовдог, уйлж гутардаг, инээж хөөрдөг мах цуснаас бүтсэн амьд хүн байгаа гэдгийг бүгдээрээ ухамсарлах цаг болжээ.

Бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж, сошиал ертөнц дэх доромжлолыг зогсооё. Хэн ч хэнтэй хэрцгийгээр харилцаж, шившиглэн доромжлох ёсгүй. 200 сая дагагч маань сошиал ертөнцийг аюулгүй орчин болгох 200 сая шалтгаан болоосой гэж би хүсч байна” хэмээн Месси өгүүлжээ.

Энэ хэдэн хоногуудад Английн Хөлбөмбөгийн ертөнцийнхөн буюу Холбоод, клубүүд, хөлбөмбөгчид сошиал ертөнцөд мэдээлэл, зураг оруулахаа зогсоож, “дуугүй эсэргүүцэл” илэрхийлж буй билээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.