ИЗНН: МАН, АН, ХҮН-д уриалга гардуулав

ИЗНН: МАН, АН, ХҮН-д уриалга гардуулав

Иргэний Зориг Ногоон намаас МАН, АН, ХҮН намд уриалга гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ээлжит сонгуульд УИХ-д суудал бүхий намууд  нэр дэвшигчээ тодруулахын өмнө Иргэний Зориг Ногоон Намаас улс төрийн намуудад дараах уриалгыг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь

  • Боловсролтой, ёс суртахуунтай, нэр цэвэр
  • Бие болон  сэтгэцийн хувьд бүрэн эрүүл
  • Ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • Монгол Улсын ногоон  хөгжлийн бодлогыг  дэмжигч
  • Иргэдээ  хагалан бутаргаж талцуулдаггүй,  үндэсний эв нэгдлийг хангагч
  • Хавтгайруулсан халамжийн бодлогыг уриалдаггүй,  чөлөөт эдийн засгийг дэмжигч
  • Монгол Улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө чинхүү сэтгэлээр, хувийн эрх ашгийг үл хайхран ажиллах  зэрэг  шалгуурыг хангасан  Монгол Улсын иргэнийг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг уриалж байна гэжээ.

Дээрх шалгуур үзүүлэлтэд тэнцэх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт Иргэний Зориг Ногоон Нам  саналаа нэмэрлэн,  дэмжиж,  хамтран ажиллах  болно гэдгээ мэдэгдсэн байна.

Б.САНАА 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.